Онцлох ишлэл |
|
"Хэдэн удаа бүртгэлгүйтэх нь хамаагүй. Нэг удаа зөв байхад л хангалттай." -Марк Кубан |
|
|
|
АНУ-ын ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ AA+ БОЛЛОО |
Мягмар гарагт Fitch үнэлгээний агентлаг АНУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь Цагаан ордны дургүйцлийг хүргэж, хөрөнгө оруулагчдыг гайхшируулаад байна.
Үүний хариуд хөрөнгө оруулагчид АНУ-ын хувьцаанаас гарч засгийн газрын бонд болон бэлэн мөнгө гэх мэт аюулгүй хөрөнгө оруулалтын сонголтуудыг эрэлхийлээд байгаа юм.
АНУ-ын санхүүгийн байдал ирэх 3 жилд муудах төлөвтэй гэж Fitch үзжээ. Энэ нь АНУ-ын "Өрийн таазны" хэлэлцээр дахин сунжирч, тус улсын өрийн дарамт нэмэгдэх эрсдэл бодитой гэж үзсэнтэй холбоотой байна.
Мөн тус үнэлгээний агентлаг “АНУ-ын засаглалын стандарт нь төсвийн болон өрийн тал дээр сүүлийн 20 жилийн хугацаанд тогтмол муудаж байна" гэж мэдэгдлээ. Уг шийдвэрийг тус улсын Сангийн сайд Жанет Йеллен “Дур зоргоороо, хуучирсан мэдээлэлд үндэслэсэн байна” гэж шүүмжлээд байна.
Хамгийн өндөр нөлөөтэй зээлжих зэрэглэлийн 3 үнэлгээний агентлагууд дундаас хамгийн сүүлд “Standard & Poor's” АНУ-ын зээлжих зэрэглэлийг 2011 онд AA+ түвшин рүү бууруулж байсан юм. |
|
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,475.1 нэгжид хүрч, 0.3%-ийн буюу бага хэмжээний бууралттай хаагдлаа. МХБ дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд 2023 оны эхний хагас жилийн тайлангаа танилцуулсаар байна. Хувьцаат компаниудыг салбараар нь ангилбал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар болон санхүүгийн салбарын компаниудын тайлан сайн гүйцэтгэлтэй байна. АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээл 7-р сард өндөр өсөлттэй байсан бол 8-р сарын эхний 7 хоногийг уналттайгаар эхлүүллээ. Зах зээл уналттай байхад АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж өссөн болон АНУ-ын зээлжих зэрэглэл буурсан нь гол нөлөөг үзүүллээ. Голлох индексүүд дундаас технологийн NASDAQ Composite индекс хамгийн ихээр буюу 2.8%-иар буурлаа. Мөн өнгөрөгч 7 хоногт томоохон компаниудын 2-р улирлын тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татлаа. Пүрэв гарагт Amazon болон Apple компаниудын тайлан нийтлэгдсэн ба Amazon компанийн ашигт ажиллагаа шинжээчдийн хүлээлтийг давж улмаар хувьцааны ханш нь 7 хоногт 6% орчим өссөн бол эсрэгээрээ Apple компанийн хувьд Iphone утасны борлуулалт, үйлчилгээний орлого тус тус буурсан нь ашигт ажиллагааг нь бууруулж улмаар хувьцааны ханш нь 7% орчим буурлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. Зах зээл бууралттай байхад АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж ихэссэн болон Европын томоохон компаниудын 2-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй нь гол нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 1.7%, STOXX Europe 600 индекс 2.4%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Евро бүсийн 7-р сарын инфляцын түвшин 5.5%-иас 5.3%-д хүрч буурлаа. Гэсэн хэдий ч уг үзүүлэлт нь Европын төв банкны зорилтот 2.0%-иас өндөр хэвээр байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын зээлжих зэрэглэл буурсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж улмаар Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 1.7%,TOPIX индекс 0.7%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Японы төв банк Мөнгөний зөөлөн бодлогын тогтвортой байр сууриа хэвээр хадгалж, Япон улс нь АНУ-тай Мөнгөний бодлогын зөрүүтэй байдлыг үргэлжлүүлсэн хэвээр байна. Иений ханш 141.2 орчим ам.доллартой тэнцэж байсан бол 7 хоногт иений ам.доллартой харьцах ханш 141.8 орчим болж иений ханш суларлаа. Япон улсын Сангийн яам иений ханшийг чангаруулахын тулд валютын зах зээлд интервенц хийж магадгүй гэсэн таамаг үргэлжилсээр байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Бээжин хот эдийн засгаа дэмжихийн тулд бодлогын арга хэмжээ авна гэдгээ зарлаад байгаа билээ. Үүний нөлөөгөөр БНХАУ-ын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.4%, CSI 300 индекс 0.7%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын төв банкны шинэ ерөнхийлөгч Пан Гоншэнг БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого баримталж ажиллахаа амлалаа. Орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийн харьцааг бууруулж ажиллахад цаашид чиглүүлж бодлогын арга хэмжээ авах юм байна.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 7 дугаар сарын 31-нээс 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,121 ширхэг үнэт цаасыг 211,995,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.95% байсан бол Баасан гарагийн эхээр 4.20% орчимд хүрсэн. Харин АНУ-ын ажил эрхлэлтийн тайлан Баасан гарагт мэдээлэгдсэний дараа 4.05%-д хүрч буурсан. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Монголын хөрөнгийн биржийн I-р ангилалд бүртгэлтэй Сүү ХК /SUU/ 2023 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа.
Тус компани нь 2023 оны эхний хагас жилд 73.52 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 37.8%, 8.86 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 180.1% тус тус өссөн үзүүлэлт боллоо. Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж |
|
|
|
|
"ТАВАНТОЛГОЙ" ХК 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА |
2023.08.02 |
"Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 07-р сарын 21-ний өдрийн 16 тоот тогтоолоор 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар тогтоосон нэгж хувьцаанд ногдох ашиг 2743.8 төгрөгийг компанийн санхүүгийн аудитын баталгаажсан тайлангаар 5530.8 төгрөг болгож нэмэгдүүлсэн байна.
Энэхүү нэмэгдүүлэн тогтоосон мөнгөн дүнгийн зөрүү болох нэгж хувьцаанд ногдох ашиг 2787.0 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгөн хэлбэрээр хуваарилахаа мэдэгдлээ. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|